> Цаг уурын шинжилгээний мэдээ

Сарын тойм

Шинэчлэгдсэн: 2024-05-05 09:02:36

2024 оны 4 дугаар сарын цаг агаарын нөхцлийн тойм

Агаарын температурын сарын дундаж утга нийт нутгаар 5.0-с...8.8 градус дулаан байлаа. Агаарын температурыг олон жилийн дундаж утгатай харьцуулахад нийт сумдын нутгаар  олон жилийн дунджаас дулаан байлаа.  

Хур тунадас: Нийт сумдын нутгаар сардаа 6-12 удаа 2.6-33.7 мм тунадас орсон байна. Хамгийн их тунадас Баяннуур суманд 33.7мм орсон бөгөөд орсон тунадасны  хэмжээг олон жилийн дундаж утгатай харьцуулахад  Тэшиг, Хутаг, Сэлэнгэ, Булган сумдын нутгаар ОЖД-с бага, Могод, Орхон, Сайхан сумдын нутгаар ОЖД орчим бусад сумдын нутгаар ОЖД-с их тунадас орсон байна.

Салхи: Сарын хамгийн их салхи Гурванбулаг, Баяннуур суманд 27 м/с  бусад сумдын нутгаар 9-24 м/с  хүрч салхилжээ. Сардаа 10 м/с-ээс дээш давж салхилсан өдөр Хангал сумын нутгаас бусад  сумдын нутгаар 8-26 өдөр ажиглагдсан байна.

Ургамал: 2024 оны 04-р сарын 30-ны байдлаар нийт сумдын нутгаар ургамлын өндөр 1-4 см өндөр, ургамлын ургалтын үнэлгээ Сэлэнгэ, Гурванбулаг, Дашинчилэн сумдын нутгаар сайн бусад сумдын нутгаар дунд үнэлгээтэй байна.

 

 

Булган УЦУОШТ. Тойм бичсэн инженер Д.Энхээ

2024-05-02.