Урьдчилсан мэдээ > Улирлын төлөв

Улирлын төлөв

Шинэчлэгдсэн: 2024-05-04 23:46:25

Нэг. ТАНЫ АНХААРАЛД

     Сарын урьдчилсан төлөвийг http://www.bulgan.tsag-agaar.gov.mn/ цахим хуудсанд шинэчлэн гаргадаг тул хэрэглэгч та бүхэн тухай бүрд нь шинэчилсэн мэдээг ашиглаж байна уу.

     Дэлхийн Цаг Уурын Байгууллага (ДЦУБ)-аас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэгт 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.

Хоёр. УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

2.1 6-8 дугаар саруудын уур амьсгал

          Агаарын температурын олон жилийн дундаж нийт нутгаар 6 дугаар сард +14.7…+19.50C, 7 дугаар сард +16.7…+21.40С дулаан байдаг бол 8 дугаар сард +14.6…+18.80C дулаан байдаг байна.  

       Хур тунадас 6 дугаар сард нутийн өмнөд хэсгээр 36,5-53,3 мм, бусад нутгаар 53,8-61,0 мм, 7 дугаар сард Булган, Хутаг-Өндөрт 100,1-104,5 мм, бусад нутгаар 59,1-97,2 мм ордог бол 8 дугаар сард нутгийн өмнөд хэсгээр 49,6-63,9 мм, бусад нутгаар 74,8-88,0 мм бороо ордог байна.

Гурав. 6-8 дугаар саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Зургаадугаар сард. Агаарын дундаж температур болон сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна.

                                      

Долоодугаар сард. Агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.

                                     

Наймдугаар сард. Агаарын дундаж температур болон сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

                                 

3.1 Зөвлөмж

Зуны саруудад ихэнх нутгаар харьцангуй сэрүүн, тунадас ахиу орох магадлалтай байгаа тул дулааны улиралд гэнэтийн үер ус, гол мөрний түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй аюулаас сэрэмжилж, эртнээс арга хэмжээ авахыг анхааруулж байна.

  

           Ус цаг уур, орчны шинжилгээний төв

Мэдээлэл үйлчилгээний хэлтэс

     Утас: 70342058, 99348756                     Факс: 70342360 

                                                          Вэб: bulgan.tsag-agaar.gov.mn                         Мэйл: bulgan_tsaguur@yahoo.com