Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 04 дүгээр сарын 30-ны байдлаар/

Шинэчлэгдсэн: 2024-05-18 13:24:39

2024 оны 4 дүгээр сарын III-р 10 хоногийн

цаг агаарын нөхцлийн тойм мэдээ

Агаарын температурын арав хоногийн дундаж Орхон, Дашинчилэн, Баяннуурт 8 градус, Хангал, Хутаг-Өндөр, Гурванбулагт 6-7 градус, бусад нутгаар 3-6 градус дулаан буюу Сэлэнгэ, Орхон, Могод, Гурванбулаг, Баяннуурт олон жилийн дунджаас 1.1-3.1 градусаар хүйтэн, Булган, Сайхан, Хишиг-Өндөр, Бүрэгхангайд дунджаас 1.6...1.9 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байлаа.

Агаарт үнэмлэхүй бага температур Тэшиг, Булган, Хишиг-Өндөрт 7 градус, бусад нутгаар 3-7 градус хүйтэн байсан бол үнэмлэхүй их температур Хутаг-Өндөр, Сэлэнгэд 23 градус, Могод, Баян-Агт, Бүрэгхангай, Сайхан, Рашаантад 18-19 градус, бусад нутгаар 20-22 градус хүрч дулаарсан байна.   

Салхи: Салхины хамгийн их хурд түр зуур Гурванбулагт 19 м/с, Булганд 18 м/с, Могодод 17 м/с хүрч салхилсан бол бусад нутгаар 7-16 м/с хүрчээ. Салхины хурд 10 м/с-ээс давж салхилсан өдөр Гурванбулагт 10, Сэлэнгэ, Орхон, Сайхан, Баяннуурт 8,  бусад нутгаар 3-7 өдөр байв.

Хур тунадас: Энэ 10 хоногт нийт нутгаар 2-4 удаа 0.0-23.2 мм тунадас орсноос Баяннуурт 23.2 мм, Дашинчилэнд 16.0 мм, Рашаантад 14.9 мм, Бугат, Бүрэгхангайд 10 мм, Гурванбулагт 8.5 мм, Хангал, Баян-Ат, Орхонд 6.0-6.8 мм, бусад нутгаар 0.0-3.9 мм оржээ. Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундаж утгатай харьцуулж үзвэл Сэлэнгэ, Баян-Агтад дунджийн орчим, Тэшиг, Хутаг-Өндөр, Булган, Могод, Сайханд дунджаас бага, бусад нутгаар дунджаас ахиу тунадас орсон байна.

Ургамал: Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 4 дүгээр сарын 30-ны байдлаар Сэлэнгэ, Гурванбулаг, Дашинчилэн сумын нутгаар сайн, бусад нутгаар дунд үнэлгээтэй байна. /Зургаар хавсаргав./

 

Тойм бичсэн: ХААЦУ-н инженер Э.Сарантуяа

2024-05-01

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 05 дугаар сарын 10-ны байдлаар/ 2024-05-13 1970-01-01 16
2024 оны хаврын хөрсний чийгийн мэдээ 2024-05-03 1970-01-01 17
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 04 дүгээр сарын 20-ны байдлаар/ 2024-04-22 1970-01-01 32
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 03 дугаар сарын 31-ний байдлаар/ 2024-04-01 1970-01-01 65
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 03 дугаар сарын 20-ны байдлаар/ 2024-03-21 1970-01-01 78
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 03 дугаар сарын 10-ны байдлаар/ 2024-03-11 1970-01-01 81
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 02 дугаар сарын 29-ны байдлаар/ 2024-03-01 1970-01-01 92
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 02 дугаар сарын 20-ны байдлаар/ 2024-02-21 1970-01-01 91
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 02 дугаар сарын 10-ны байдлаар/ 2024-02-13 1970-01-01 102
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 01 дүгээр сарын 20-ны байдлаар/ 2024-01-24 1970-01-01 99
БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2022-12-01-ний байдлаар) 2022-12-05 1970-01-01 323
2022-2023 оны бэлчээрийн даацын мэдээ 2022-08-30 1970-01-01 646