Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТ

Шинэчлэгдсэн: 2024-05-05 02:02:22

Булган аймгийн 2021-2022 оны мал өвөлжилтийн цаг агаарын нөхцлийн тойм

Агаарын дундаж температурыг олон жилийн дундаж утгатай харьцуулбал 2021 оны 12 дугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас 4-6 градусаар дулаан,2022 оны 1 дүгээр сардихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4 градусаар  дулаан, Могодод дунджийн орчим байсан бол 2 дугаар сардХутаг, Могод, Булган, Баян-Агт, Орхон, Сайхан, Хишиг-Өндөрт 1-4 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байлаа. Хур тунадас 2021 оны 12 дугаар сард Рашаант, Бүрэгхангайд 4.0-4.6 мм, Булган, Сэлэнгэ, Бугат, Дашинчилэнд 3.0-3.5 мм,бусад нутгаар 1.1-2.9 мм буюу Могод, Бүрэгхангайд дунджаас ахиу, Тэшиг, Хутаг, Хангал, Баян-Агт, Хишиг-Өндөр, Гурванбулагт дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим, 2022 оны 1 дүгээр сард Тэшиг, Сэлэнгэд 6.8-7.8 мм, Булганд 5.3 мм, бусад нутгаар 0.7-4.8 мм буюу Гурванбулаг, Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Рашаантад дунджаас бага, Орхон, Сайхан, Дашинчилэн, Баяннуурт дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орсон бол 2 дугаар сард нийт нутгаар дунджаас бага буюу 0.2-2.0 мм хур тунадас оржээ.

Цас. 2021 оны 12 сарын эхний 10 хоногоос Баяннуур, Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Хангал сумын нутгаар, Хутаг, Сэлэнгэ, Рашаант сумын нутгаар сүүлийн 10 хоногоос, бусад нутгаар дунд 10 хоногоос тогтвортой цасан бүрхүүл тогтсон. 2022 оны 1 дүгээр сарын 31-ний байдлаар нийт нутгаар битүү цасан бүрхүүлтэй болж /сумын төвийн ойролцоох хээрийн цасны хэмжилтийн талбайд/ Тэшигт 12 см, нягт нь 0.08гр/см3,Сэлэнгэд 9 см, нягт нь 0.10 гр/см3,Бугат, Хангалд 8 см, нягт нь 0.09-0.16 гр/см3,Хутаг, Могод, Булган, Баян-Агт, Бүрэгхангай,Орхон, Сайханд5-7 см, нягт нь 0.05-0.15 гр/см3,бусад нутгаар 3-4 см зузаан цастай байв. /Зураг 1/

Зураг 1. Цасны зузаан, см  /2022 оны 01 дүгээр сарын 31-ний байдлаар/

2 дугаар сарын сүүлч гэхэдГурванбулагт тарлан цастай, бусад нутгаар битүү цасан бүрхүүлтэй /сумын төвийн ойролцоох хээрийн цасны хэмжилтийн талбайд/ Булганд 8 см, нягт нь 0.14 гр/см3, Сэлэнгэ, Бугат, Хангалд 7 см, нягт нь 0.12-0.16 гр/см3, Тэшигт 5 см, нягт нь 0.12 гр/см3, бусад нутгаар 1-4 см зузаан цастай байлаа. /Зураг 2/

Зураг 2. Цасны зузаан, см  /2022 оны 02 дугаар сарын 28-ны байдлаар/

2021-2022 оны өвөл ихэнх хугацаанд олон жилийн дунджаас дулаан, цас багатай өнтэй өвөл боллоо.

 

 

 БУЛГАН АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

2022-03-22

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны хаврын хөрсний чийгийн мэдээ 2024-05-03 1970-01-01 2
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 04 дүгээр сарын 30-ны байдлаар/ 2024-05-01 1970-01-01 11
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 04 дүгээр сарын 20-ны байдлаар/ 2024-04-22 1970-01-01 17
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 03 дугаар сарын 31-ний байдлаар/ 2024-04-01 1970-01-01 55
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 03 дугаар сарын 20-ны байдлаар/ 2024-03-21 1970-01-01 67
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 03 дугаар сарын 10-ны байдлаар/ 2024-03-11 1970-01-01 70
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 02 дугаар сарын 29-ны байдлаар/ 2024-03-01 1970-01-01 80
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 02 дугаар сарын 20-ны байдлаар/ 2024-02-21 1970-01-01 79
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 02 дугаар сарын 10-ны байдлаар/ 2024-02-13 1970-01-01 91
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 01 дүгээр сарын 20-ны байдлаар/ 2024-01-24 1970-01-01 86
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар/ 2023-08-21 1970-01-01 212
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 8 дугаар сарын 10-ны байдлаар/ 2023-08-11 1970-01-01 177
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 7 дугаар сарын 20-ны байдлаар/ 2023-07-21 1970-01-01 159
БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2022-12-01-ний байдлаар) 2022-12-05 1970-01-01 312
2022-2023 оны бэлчээрийн даацын мэдээ 2022-08-30 1970-01-01 631